Төв аймагт өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт хангалгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор Төв аймаг 3030 тн өвс, 1430 тн тэжээл нөөцлөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 430 тн өвс, 172 тн тэжээл бэлтгээд байна. Энэ нь нөөцлөх өвсний 14,0 хувь, тэжээлийн 9,2 хувь нь болж байгаа юм гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Энэ жил аймгийн 27 сумын хэмжээнд хадлан хадах бололцоо тааруу байсан тул аймгийн Засаг дарга Сүхбаатар, Дорнод аймгуудын удирдлагуудад хүсэлт тавьж, гэрээ байгуулан, 14000 га талбайд хадах зөвшөөрөл авчээ. Одоогийн байдлаар дээрх аймгуудад Төв аймгийн 11 сумын 73 хадлангийн салаа, нэг ахуй нэгж ажиллаж, эхний ээлжид хадсан 17,6 мянган тн өвсийг өөрийн аймгийн малчдад борлуулаад байна.

Мөн сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэхээр Аргалант, Архуст, Батсүмбэр Баянхангай зэрэг сум Сэлэнгэ аймгийн нутгаас хадлан бэлтгэж, авч байна.
Т.Төмөр