Есөн тонн гар тэжээл бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Гар тэжээл бэлтгэх аян”-ы хүрээнд өнөөдрийн байдлаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар зэрэг нийт 36 байгууллагаас есөн тонн дарш, хомоол цуглаад байна.
Мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Засаг даргын тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн "Уламжлалт аргаар малын гар тэжээл бэлтгэх аян"-ыг олон нийтийн ажил болгон өрнүүлж байна.
Аяны хүрээнд сум, орон нутгийн онцлог, өөрсдийн боломжид тулгуурлан мал тэжээж болохуйц сөлийн хомоол, таана, хүмүүл, халгай, сүрэл, лай, үр тарианы хаягдал болон төмс хүнсний ногооны иш навч зэргээр гар тэжээл бэлтгэх юм. Мөн уламжлалт арга ухааныг гар тэжээл бэлтгэх аргыг сэргээх, залуу үедээ уламжлуулах ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.
Малчин, мал бүхий өрх нэг хонин толгойд нэг кг, байгууллага, аж ахуйн нэгжийн иргэн бүр таван кг-аас доошгүй, сургуулийн ахлах ангийн сурагчид гурван кг-аас доошгүй гар тэжээл бэлтгэх юм.

Т.Төмөр