Мьянмар улсын төлөөлөгчид Заамар сумаас туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 23:11:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Мьянмар Улсын Төлөвлөлт, санхүүгийн дэд сайд, ажлын хэсгийн ахлагч У Маунг Маунг Уин тэргүүтэй 10 төлөөлөгч нар өнөөдөр "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын хэрэгжилт, туршлагыг судалж, харилцан санал солилцов.

Заамар сумын Засаг дарга Б.Самбуу, Засаг даргын орлогч М.Ичинхорлоо, багийн Засаг дарга нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, алт олборлолт болон орон нутгийн оролцоо, байгаль орчны хохирлыг бууруулах, орон нутгийн төсөв санхүүгийн байдал дахин төлөвлөлтийн талаар туршлага солилцсон юм.

Мөн “Монполимет” ХХК-ны нийгмийн хариуцлагын гэрээгээр хийгдсэн Ахуйн үйлчилгээний байр, уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн талбай болон “Заамар хаан” ХХК-нийн оёдлын цех,  зэрэг гэх мэт бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Мөн Хайлааст багт очиж багийн Засаг дарга А.Ганцэцэгтэй болон Иргэний нийгмийн төлөөлөл н.Энхтайван нартай уулзан санал бодлоо солилцлоо.

Дашрамд дурдахад,  Монгол Улсын Ерөнхий сайдын удирдсан Үндэсний зөвлөлийн манлайллын дор 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улс "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ыг хэрэгжүүлж байна.  

 
Т.Төмөр
相关新闻