Багш нартаа хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Олон улсын багш нарын баярын өдрийн хурал “Монгол туургатан театр”-т өнөөдөр болж, багш нартаа хүндэтгэл үзүүлэв.
Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан юм.
Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан юм.

Багш нарын баярын хурлын үеэр “Багш нарын зөвлөлгөөн”-д оролцсон шилдэг илтгэгч багш нарыг шагнаж урамшуулснаас гадна гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүллээ. Мөн харилцан туршлага судалсан гурван үеийн багш нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан хэмээн хэмээн аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Цэцэгээ онцолсон юм.
Түүнчлэн 300 гаруй багш нар оролцсон баярын хурлын үеэр төрийн дээд одон медалиар 30 багшийн энгэрийг мялаасан аж.
Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 42 цэцэрлэгт 7700 гаруй хүүхэд, Зуунмод сумын хэмжээнд найман цэцэрлэгт 1500 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
-Д.Хшигдулам: Би өдөр бүр шавь нараасаа суралцдаг-
Цэцэрлэгийн багшаар 30 гаруй жил ажиллаж байгаа “Ардын боловсролын тэргүүний ажилтан” Д.Хишигдэлгэр, “Хүүхдийн ертөнц гэдэг агуу. Тэр тусмаа 2-5 настай хүүхэдтэй харьцахад туйлын хүнд. Гэхдээ багш хүн хүүхэд бүрийг сонсож, тэднээсээ суралцаж, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлдэг. Хүүхэд цэцэрлэгт анх ороод шинэ орчинд дасахгүй багагүй хугацаа шаарддаг. Багш хүний ажил эндээс л эхэлдэг. Цэцэрлэгийн багш хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэх, үеийнхэнтэйгээ хэрхэн нөхөрлөн, тоглож сурахад нь тусалж өгдөг” гэв.
Дашрамд дурдахад, 51 жилийн өмнө Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрийг “Монголын багш нарын баярын өдөр” болгон тэмдэглэхээр болсон байдаг. Харин 1993 оноос хойш дэлхийн бусад улс орнуудын жишгийг дагаж “Дэлхийн багш нарын өдөр” болгон аравдугаар сарын тавны өдөр тэмдэглэхээр болсон түүхтэй.
Т.Төмөр