Төв аймгийн залуус ургац хураалтад оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-08 11:27:56
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилсан "Хөдөлмөрийн амт" сайн санааны аяны хүрээнд 30 төрийн албан хаагч өнөөдөр газар тариалангийн бүс нутаг Жаргалант сум руу зорив.

Өнгөрсөн зун гантай байсны улмаас Төв аймаг ургацынхаа 60 орчим хувийг алдсан юм. Үлдсэн ургацаа хугацаа алдалгүй хурааж авах шаардлага тариаланчдад тулгараад байгаа байна.

Иймээс тариаланчдаа дэмжих зорилгоор аймгийн Засаг дарга “Хөдөлмөрийн амт" сайн санааны аяныг  санаачлан өрнүүлж байна. Аяны хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа бодлогын хэлтэс, агентлагуудын нийт 30 төрийн албан хаагч залуус ургац хураалтын ажилд туслахаар Жаргалант сум руу хөдлөв.

Аянд нэгдсэн залуус долоо хоногийн хугацаанд намрын ургац хураалтын ажилд оролцож тариаланчдад туслах юм. 
 
Т.Төмөр
相关新闻