Галт зэвсгийн бүртгэл явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас “Зэвсэг-2017” нэгдсэн арга хэмжээг явуулж Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох журам / ЦБҮАЖ код 602/-ыг хэрэгжилтийг ханган ажиллажээ.
Энэхүү арга хэмжээ нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, алдагдаж, эрэн сурвалжлагдсан галт зэвсгийг олж илрүүлэх зорилготой ажээ. Завхан аймгийн хэмжээнд галт зэвсгийн бүртгэл судалгааг явуулж иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд буй галт зэвсгийн 2017 оны нэгдсэн бүртгэл, тооллогыг явуулж, гэрчилгээжүүлжээ.
Сонирхуулахад 2015 онд нийт 2781 галт зэвсэг аймгийн хэмжээнд бүртгэгджээ. Харин “Зэвсэг-2016” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жил 2785 галт зэвсэг тоологдсон бол энэ жил өнгөрсөн жилийн бүртгэлтэй галт зэвсгүүдийг нэг бүрчлэн нүдээр үзэж бүртгэж дахин тоолсон байна. Энэ жил галт зэвсэг худалдан авсан иргэд, хуулийн этгээд байвал өөрийн эзэмшилд байгаа болон цагдаагийн байгууллагын бүртгэл судалгаанд хамрагдаагүй, цагдаагийн байгууллагын зөвшөөрөлгүй галт зэвсгийг тоолуулж зөрчлөө засуулахыг аймгийн Цагдаагийн газраас зөвлөв.

Б.Мягмарсүрэн