Хоёр дахь удаагийн дадлага сургалтанд 30 гаруй хүн хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-08 00:40:10
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Политехникийн сургууль дээр дулаан алдагдал бага, модон араг бүтэцтэй загварын байшин барих дадлага сургалтыг германы мэргэжилтэн багш оюутнуудад хоёр дахь жилдээ хийж байна.
Энэхүү сургалтыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “GIZ МБС” төслийн хүрээнд Улиастай, Тосонцэнгэл сумын Политехникийн сургуулийн багш, суралцагчдыг чадавхижуулах техник технологийн арга зүйг сургах зорилгоор зааж буй юм. Өнгөрсөн жил 13 багшид хийсэн сургалтыг энэ жил өргөжүүлэн багш , суралцагчдыг хамт чадавхижуулж буйгаараа онцлог юм. 
Сургалт, дадлагад нийт найман багш, 24 суралцагч хамрагдаж танхимын сургалт, дадлага ажлыг газар дээр нь хийж буй аж. Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд сургалтанд оролцогчидтой хамтран дулаан алдагдал бага, модон араг бүтэцтэй загварын нэг байшинг загвар болгон барих юм байна.
Б.Мягмарсүрэн 
相关新闻