"Алтан намар-2017" өдөрлөгт 600 гаруй иргэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-07 18:17:05
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Алтан намар-2017” бүх нийтийн өдөрлөгт зургаан баг, 19 байгууллагын 600 гаруй иргэд , ажилтан оролцов.

“Алтан намар-2017” бүх нийтийн өдөрлөгийн хүрээнд Биеийн тамир спортын газарт гранд гольф, гар бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулав. Тэмцээн аймгийн 27 сумын хэмжээнд зэрэг зохион байгуулагдсан бөгөөд Зуунмод сумын хэмжээнд 19 байгууллагын 600 гаруй ажилчин, албан хаагчид оролцов.

Гранд гольф тэмцээний тэргүүн байрыг Д.Намжилдорж ахлагчтай Номт баг хүртэж, дэд байрыг Г.Дамчааравжаа ахлагчтай баруун Зуунмод баг эзэлсэн бол С.Магсаржав ахлагчтай Ланс баг удаалав.

Гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг Б.Хүрэлцэцэг ахлагчтай Нацагдорж баг, дэд байрыг Ш.Цэндсүрэн ахлагчтай Баянхошуу баг, гуравдугаар байрыг Н.Төмөрбаатар ахлагчтай номт баг тус тус эзэлж аваргууд болов.

“Алтан намар-2017” бүх нийтийн өдөрлөгт багийн дүнгээр Г.Жадамба ахлагчтай Номт баг тэргүүлж, Б.Отгонбаяр ахлагчтай Баруун Зуунмод баг удаалсан бол шагналт гуравдугаар байранд Ш.Цэндсүрэн ахлагчтай Баянхошуу баг өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов. 
 
Т.Төмөр
相关新闻