Автын ослоор дөрвөн хүний амь эрсдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-05 06:30:36
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар аймшигт автын осол болж, дөрвөн иргэн амиа алдсан талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тэдний нэг нь хүүхэд байсан гэдгийг талийгаачдын ар гэрийнхэн хэлж байна. Талийгаачид 76-78 УБР Улсын дугаартай “Prius-11” загварын суудлын автомашинтай зорчиж явсан аж.

Осол болсон газарт дээрх аймгийн Онцгой байдлын алба болон Цагдаагийн газрын алба хаагчид ажиллаж байна.  Онцгой байдлын алба хаагчид цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар аймгийн Цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Т.Төмөр
相关新闻