Эрчим хүчний нөөц трансформатор шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компаны Баян-Өлгий аймаг дахь салбарын цахилгаан дамжуулах 16000 КВт-ын хүчин чадалтай нөөц трансформатор саяхан шатсан байна.
Одоо зөвхөн үндсэн трансформатороор аймгийг эрчим хүчээр хангаж байгаа аж. Энэ талаар салбарын ахлах инженер Маралханы Кадирбекээс тодруулахад: "Тус трансформатор нь 1 тэрбум төгрөгийн үнэтэй байдаг. Анх 1997 онд суурилуулж байсан. Уг асуудлаар манай компанийн зүгээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд асуудал тавиад байна. Хэзээ, ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй" гэв.
Дашрам хэлэхэд, тус аймгийн эрчим хүчний системийн 110 кв, 35 кв-ын шугам, дэд станцыг "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит компаны Баян-Өлгий аймаг дахь салбар хариуцан ажиллуулдаг бөгөөд 15 кв–аас дооших хүчдэлийн шугам, дэд станц болон бусад тоноглолыг аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газар хариуцан ажиллуулдаг ажээ.
Ө.Нурболат