БАЯН-ӨЛГИЙ: “Хөдөлмөрийн яармаг - 2025” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-25 17:23:12

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн салбарын хууль тогтоомжуудыг сурталчлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага, зорилтот бүлгийн иргэдэд таниулан зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зорилгоор “Хөдөлмөрийн яармаг-2025” нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион байгууллаа.


Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчдод өдөр тутам үйлдвэрлэл, үйлчилгээндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг уриалж байв.


Өдөрлөгийн хүрээнд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан хувираа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтын дэмжлэг үзүүлэх чиглэлээр үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа.


Мөн аймгийн хэмжээний 11 аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 50 ажлын байрны захиалгыг ажилгүй иргэдэд танилцуулан ажилд зуучлах, ажилгүй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнүүдийг үзүүлж, “Аюулгүй барилга-аюулгүй ажиллагаа” аяны хүрээнд "Глобал сири констракшн" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ХАБЭА-г хангуулах зорилгоор үзүүлэн сургалтыг тус тус зохион байгууллаа.




相关新闻