БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 680 ээж “Алдарт эх”-ийн одон хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-26 17:29:05

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа Баян-Өлгий аймагт 5 дугаар сарын 30-ны өдөр Хөгжимт драмын театрт болно. 


Энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд 680 ээж “Алдарт эх”-ийн одон хүртэхээр болжээ.

 

Үүний 114 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 566 ээж хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнуулах юм.

 

Өнгөрсөн жил тус аймгийн хэмжээнд 197 эхэд "Алдарт эх"-ийн І, ІІ зэргийн одон гардуулж байсны 19 нь нэгдүгээр зэргийн, 178 эх хоёрдугаар зэргийн одон хүртэж байжээ.

相关新闻