Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2017” арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна.
Манай улсад 1952 оноос хойш 57 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд Төрийн ордонд “Парламент хоорондын яриа хэлэлцээр нь сайн хөршийн харилцааны хөгжлийн үндэс болох нь" дугуй ширээний уулзалтаар эхэлж байна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, Оросын Шинжлэх ухаан соёлын төв /ОШУСТ/-өөс хамтран “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” арга хэмжээг зохион байгуулж буй юм. Арга хэмжээний хүрээнд өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэв,”Вернисаж” фото болон уран зургийн үзэсгэлэн болох бол маргааш “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2017” форум, “Хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлүүд” сэдэвт нэгдсэн болон салбар хуралдаанууд болох юм байна.
Мөн Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн уулзалт, Монгол-Евроазийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2017” бизнес форумд Монгол, ОХУ, Белорусс, Казахстан, Киргиз, Арменийн төлөөлөгчид оролцох аж.
Хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд оюутан, сурагчдын дунд орос хэлний баяр, А.С. Пушкиний уран бүтээлийн үдэшлэг, Яруу найрагч М.И.Цветаевагийн мэндэлсний 125 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн зохион байгуулах юм.

Б.Заяа