Болц нь гүйцээгүй тариаг малын тэжээлд зориулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-29 10:16:43
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ган гачиг, мөндөрт нэрвэгдэсний улмаас 10,3 мянга га талбайн ургац алдсан гэж мэргэжлийн байгууллага тогтоож, үүнээс 779,6 га талбайн ургацыг малын тэжээлд зориулан бэлтгэхээр  болсон юм. Харин зуны сүүл, намрын эхэн сард нар, хур тэгширч газрын гарц сайжирч, үр тариа ургаж эхэлсэн аж.
Нэгэнт хэнзэрсэн тариа ургац өгөхгүй учир малын тэжээлд зориулан бэлтгэж байна. Хутаг-Өндөр, Тэшиг суманд болц нь гүйцээгүй үр тариаг малын тэжээл болгон нэг га талбайг 1,0-1,5 сая төгрөгөөр үнэлэн тариаг нь хадуулах, эсвэл хадаж бэлтгэсэн тарианы талыг өгөх зэргээр малчид, тариаланчид хоорондоо тохиролцон зах зээлд борлуулах ажил хийж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын орон нутагт ажилласан ажлын хэсэг мэдээллээ.
М.Батжаргал
相关新闻