Аймгийн удирдлага ахмадуудтай уулзаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-28 13:21:57
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дара З.Батзориг олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Булган сумын Соёлын ордонд зохион байгуулж байна.
Өнөөдөр Булган сумын 1,2,5-р багийн ахмадуудтай уулзалт хийлээ. Маргааш мөн сумын 3,4,6-р багийн ахмадуудыг хүлээн авч уулзалт, ярилцлага хийж, тэдний санаа бодлыг сонсоно. Эдгээр уулзалтад тус суманд амьдарч байгаа харьяалалгүй ахмадууд оролцож байгаа бөгөөд тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг нь судлан шийдвэрлэхийг зорьж, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж байгаа юм.
Булган сумын ахмадууд хотын тохижилтыг сайжруулах, цэвэр, эрүүл орчинд амьдрах боломжоор хангах, байгаль хамгаалах, аймгийн төвийн ойролцоо байгаа булаг, хашааныг хайрлах, улсынхаа төлөө зүтгэсэн ардын хувьсгалын партизаны ар гэрийнхэнд анхаарал тавих зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлж байлаа.
М.Батжаргал
相关新闻