Хилчдэд 56 агт бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-27 22:01:45
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хилчдэд агт хандивлах "Нэг баг-нэг агт" аян өрнөсөн юм. Тус аймагт байдаг Хилийн цэргийн 0286-р ангид унааны морь хандивлах уриалгыг багийн Засаг дарга нар гарган энэ ажлыг зохион байгууллаа.
- Аймгийн хэмжээгээр нийтдээ 56 агт бэлэглэсэн. Зарим баг агтны ханшаар мөнгийг нь өгсөн. Хилчдэд 9,0 сая төгрөг хандивлаад байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Дэлгэрнамжил ярьлаа.
М.Батжаргал
相关新闻