Сэлэнгэ суманд тариа хураалт талдаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-26 17:46:34
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд үр тарианы ургац сайн, чанартай байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ намрын үр тариа хураан авах талбайнхаа 53,9 хувиас ургац аваад байна. Урьдчилсан байдлаар тогтоосон балансаас дээгүүр буюу 11,9 центнер ургац авч, нийтдээ 3677 тонн улаан буудай хураажээ.
-Манай сумын тариаланчид намрын ургац хураалтыг технолoгийн хугацаанд гүйцэтгэх техникийн шинэчлэлт хийсэн. Цаг агаар тааламжтай байвал энэ сардаа багтааж тариа хураалтаа дуусгана. Үр тарианы болц гүйцэж жигдэрч байгаагаас нэгжээс авах ургацын хэмжээ өсөх хандлагатай байгаа гэж сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярилаа.
Тус сумын тариаланчид энэ намар 5751 га талбайгаас үр тариа хураах юм.
М.Батжаргал
相关新闻