УДЭТ түүхэн жүжгээр хөшгөө нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сарыг “Үндэсний түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарлалаа.
Энэ хүрээнд ирэх сарын 06-нд Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгээр нээлтээ хийнэ.
Тус театрын уран бүтээлчид "Жаргаагүй нар", Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү", Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр", Д.Равжаа, А.Шартолгой "Саран хөхөө", С.Жаргалсайхан "Тэмүүжин" зэрэг түүхэн бүтээлээ үзэгч олондоо толилуулах нь.
Энгийн болон түүхэн багц тасалбар удахгүй худалдаанд гарах бөгөөд 10-25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Тасалбарыг УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800, www.easyticket.mn хаягаар хүргүүлэн авах боломжтой.

Ж.Болор