Булган аймаг үр тарианыхаа 32,6 хувийг хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-09-23 10:02:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид өнөөдрийн байдлаар энэ намар хураан авах үр тарианыхаа 32,6 хувийг хураан аваад байна. Сүүлийн дөрөв хоногт цаг агаар тогтуун, хур бороо ороогүй болохоор ургац хураалтын ажил сааталгүй шуурхай өрнөж 9700 гаруй тонн ургац хураасан мэдээтэй байна.
Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал суманд 1561-3367 тонн ургац хураагаад байна.
Энэ жил Сэлэнгэ мөрний сав дагуух нутгаар үр тарианы ургац алдаагүй бөгөөд Хангал, Сэлэнгэ сумын тариаланчид өндөр ургац хураах төлөвтэй байгаа юм. Одоогоор Хангал сумынхан хамгийн өндөр буюу га талбайгаас 15,6 центнер ургац хурааж байна.
М.Батжаргал
相关新闻