Магсаржавын гудамжны автозамыг өргөтгөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар 2018 онд тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж, 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Булган аймгийн төвийн гол гудамж Магсаржавын нэрэмжит гудамжны авто зам, зогсоолыг өргөтгөх ажлыг “Сэлэнгэ Есөн эрдэнэ” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Төв замын урсгалыг дөрвөн эгнээгээр зорчих боломжтой болгон өргөтгөх бөгөөд замын дагуу долоон зогсоол шинээр бий болгох юм. Замын өргөтгөл, зогсоол байгуулахад нийтдээ 800 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ бүтээн байгуулалт аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээлч томоохон ажлын нэг аж.

М.Батжаргал