"Цагаан Уул" наадамд эцэг эх, эх орон, унаган хайрын шүлгээр өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-09-21 16:03:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэгээн хайрыг магтан дуулагч “Цагаан Уул” шүлгийн наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх сарын 10-ныг хүртэл МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авч байна.

Орон нутгаас оролцох найрагчид бүтээлээ тухайн аймаг дүүргийн Залуучуудын холбооны тодорхойлолтын хамт event.mzkh@gmail.com хаягаар илгээх боломжтой.

Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадмыг МЗХ 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна.

Тус наадам уламжлал ёсоор дөрвөн шаттай байх бөгөөд хоёрдугаар шат “Унаган хайр”, гуравдугаар шат “Эцэг эхийн хайр”, дөрөвдүгээр шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд болох аж.
Ж.Болор

相关新闻