Хангал сумын тариаланчид хамгийн өндөр ургац авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын тариаланчид энэ намар хамгийн өндөр ургац хураан авч байна. Тус сумын тариаланчид 1428,8 га талбайд үр тариа тариалж, ургац тогтоолтын урьдчилсан балансаар нэг га талбайгаас 10,8 центнер үр тариа хураахаар тогтоогдсон ч одоогийн байдлаар 15,6 центнер ургац хурааж байгаа юм.
- Манай суманд “Амуу далай”, “Молор эрдэнэ түрүү” зэрэг аж ахуйн нэгж, иргэд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Ургац хураалтын ажил хэвийн чвж байна. Сумын дундажаар урьдчилан тогтоосон төлөвөөс их га талбайгаас 14-16 центнер үр тариа хураах боломжтой байгаа гэж сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярьлаа.
Тус суманд 5 аж ахуйн нэгж, 9 иргэн газар тариалан эрхэлдэг бөгөөд энэ жил 1515 га талбайд үр суулгаж, хур бага, гандуу жил ургац алдалгүй, тариалсан талбайгаасаа бүрэн ургац хураахаар ажиллаж байна.

М.Батжаргал