Аймгийн хэмжээнд 118 зоорьт 1600 гаруй тн ногоо хадгалах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 14:26:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 211.9 га талбайд тариалалт хийжээ. Төмс 68,4 гад, хүнсний ногоо 83,8 гад, малын тэжээлийн ургамал 36,3 гад, жимс жимсгэнэ 23,3 гад тариалаад байна. Ургацын урьдчилсан мэдээгээр төмс 236 тн, хүнсний ногоо 193 тн, жимс жимсгэнэ 2,2 тн, тэжээлийн ургамал 83,9 тн хураасан гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.
Аймгийн хэмжээнд 15 сумын 118 зоорьт 1655,5 тн багтаамж бүхий ногоо хадгалах боломжтой аж.
Энэ жилийн хувьд БНСУ, ХААИСургуультай хамтран солонгосын хоёр төрлийн сортын гүзээлзгэнэ тариалсан нь газар тариалангийн хувьд онцлог байлаа. Мөн БНСУ-тай гэрээ байгуулан өвлийн хоёр хүлэмж байгуулахаар болсон байна. Тус аймаг нь хүсний ногооны 50 хувийн хэрэглээг орон нутагтаа тариалах зорилт тавин ажиллаж байна.
Д.Мишигсүрэн 
相关新闻