Орчин үеийн чанар стандартад нийцсэн шинэ спорт заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-20 07:18:29

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сургуулийн спорт заал ашиглалтанд орлоо.
Тус аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуульд 400 гаруй хүүхэд суралцдаг ажээ. Тэд чанарын шаардлага хангаагүй буюу хуучин зааланд биеийн тамирын хичээлээ хийдэг байсан байна. Харин өчигдрөөс орчин үеийн чанар стандартад нийцсэн шинэ спорт зааландаа биеийн тамирын хичээлээ орж эхэллээ.
Шинэ заалыг орон нутгийн төсвийн 700 гаруй сая төгрөгөөр барьж байгуулжээ. Уг барилгыг "Говийн өгөөж" ХХК чанартай сайн барьж ийнхүү ашиглалтад орууллаа.
Дашрамд дуулгахад тус сум нь аймгийнхаа хамгийн том газар нутагтай сум бөгөөд хамгийн алслагдсан сум юм.

Д.Мишигсүрэн


相关新闻