"Монголын дуурийн ханхүү" Г.Хайдавт зориулсан урлагийн баяр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Г.Хайдавын 90 насны ой энэ жил тохиож байна.
Ойг тэмдэглэх хүрээнд түүний үе үеийн шавь нар, СУИС, УДБЭТ-ын уран бүтээлчид хамтран баярын арга хэмжээ, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээллээ.
Ойд зориулан "Монголын дуурийн хан хүү" сонгодог урлагийн баяр, “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал, “Г.Хайдав 90” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 21-нд тус тус зохион байгуулах юм.
Ардын жүжигчин А.Дашпэлжээ: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Гонгорын Хайдав, Монголын Дуурийн театр, СУИС гэдэг нэр томъёо хоорондоо салшгүй холбоотой явсаар 90 жил өнгөрчээ. Монголын дуучид өнөөдөр дэлхийд гайхуулж байгаа нь Г.Хайдав багшийн гавьяа. Монгол Улсад дуурийн дуулаачийн монгол дэг сургууль бий болсноор П.Ганбат, Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Б.Батжаргал нарын дэлхийн дуучид төрөн гарах хөрс нь болсон.
СУИС-ийн захирал Э.Сонинтогос: Монголын СУИС бол дэлхийд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа эрдэм соёлын өргөө юм. Манай сургуульд өчигдөр “BBC” радиогоос хоёр сурвалжлагч ирлээ. Тэд МУГЖ.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийхээр иржээ. Тэд ямар сургуульд сурсан, багш нар, захиралтай нь уулзлаа. Монголоос дэлхийн хэмжээний дуучид төрөн гарч байгаагийн шалтгааныг багагүй сонирхож байсан. Хайдав багш шиг ийм мундаг ахмадууд байсан учраас Монголын урлагийг дэлхий сонирхож, манай залуус, багш нар, профессорууд дэлхийд гарах гүүр нь болж өгсөн. Хайдав багш сайн дуурийн дуучин төдийгүй шинийг санаачлагч, бүтээлч, тэмцэгч хүн. Алс ирээдүйдээ томоохон дуурийн театртай болчихвол Монгол Улс Азийн болон дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг болох ирээдүй хол биш гэж харж байна.

Г.Хайдав нь УДБЭТ-ын дэргэд гоцлол дуулаачийн студийг 1963 онд санаачлан байгуулж, дээд мэргэжлийн дуучдыг өөрийн оронд бэлтгэх анхны үндэс суурийг тавьжээ.
Тэрбээр 90 наслахдаа 700 гаруй дуу амилуулж, гадаад дотоодын 30 гаруй дуурийн гол дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ. Түүний дуулж амьдруулсан бүтээл туурвилууд Монголын болон гадаадын орнуудын радио, телевизийн алтан фонд, сан хөмрөгт хадгалагдан үлдсэн байдаг.
Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээл болсныг Монголын төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал