"Намрын ногоон өдрүүд"-ээр бараа бүтээгдэхүүнийг доод ханшаар худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-17 23:42:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа энэ сарын 22-24-нд Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд болно. Худалдааг аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион явуулах юм байна.

Мөн өдрүүдэд Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр, амталгаат худалдаагаар авах боломжтой. Мөн орон нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, сүү цагаан идээ, мал мах, гар урлалын зэрэг бүтээгдэхүүнүүд доод ханшаараа зарагдах аж.
Баянхонгорын нийт иргэдээ тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцож орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжиж, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаарай хэмээн аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас уриаллаа.
                                                                                                                           Б.Мөнхзул
相关新闻