Нярай охидын амь насыг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Нярайн цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийнхан анх удаагаа хийсэн нь амжилттай болжээ.
Тодруулбал, энэ сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр охинтой болсон байна. "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярай охидын цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд ороод байсныг ийнхүү Баянхонгорт анх удаагаа хийсэн ажилбарын дүнд эмчилж чаджээ.
Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихэр хүүхдэд нэгэн зэрэг хийгдсэн нь маш ховор тохиолдол болохыг эмч нар хэлж байна.
Б.Мөнхзул