Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам хуврагууд Ганжуурын гороо эргэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Хүрээ Дашчойлин хийд лам хуврагууд өнөөдөр Ганжуурын гороо эргэлээ.
Гороо эргэх ёслолд сүсэгтэн олон оролцож өөрсдийн судар дотор овог нэрээ болон ам бүлийнхнийхээ нэрсийг бичиж хийдэг байна. Ингэснээр тус судруудыг Майдар бурхан дотор сүншиг болгон үүрд мөнхлөн залах юм. Сүсэгтэн олон гороонд чин сүжгээр шамдан оролцсоноор энэ ба хойд насны буян ихэд арвижих болно хэмээн хийдийн лам хуврагууд ярьлаа. Гороо нь Дашчойлин хийдээс гараад МУБИС-иар баруун эргэн, улмаар төв талбайн баруун талаар хойш өгсөж Дөлгөөн нуураараа Дашчойлин хийдэд ирсэн юм.

Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь шашин соёлын нандин өв байсан "Хүрээ Майдар" шүтээнийг дуганы хамт дахин бүтээн босгож буй. Одоогоор Майдар бурхны сүншигний ажил өндөрлөх шатандаа явж байгаа ба шүтээний дотор өргөх лагшин, зарлиг, тааллын шүтээнүүд, бусад нандин эд зүйлсийг бэлдэж байгаа юм.

Б.Туул