"Алтан намар" эко аялалд 200 гаруй хүүхэд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Алтан намар” эко аялалд Бүжинхэн цэцэрлэгийн 200 орчим хүүхдүүд, эцэг эхийн хамт оролцов.
Тус аяллыг зохион байгуулснаар эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг багаас нь байгальтай зөв харьцаж сурах, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг аялал зохион байгуулагчид хэлж байна.
Аяллын явцад хүүхдүүд өөр хоорондоо нөхөрлөж, эцэг эхчүүддээ дуулж, бүжиглэж, авьяасаа үзүүлэхээс гадна “аав, ээж, би”, шүлгийн уралдаан, өрсөлдөөнт спортын тэмцээнийг зохион байгуулжээ.
Сонирхуулахад, орчин үеийн сургалтын системээр сургалтаа явуулдаг тус цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролыг 11 бүлгийн 400 гаруй хүүхдүүдэд эзэмшүүлж байна. Тус цэцэрлэгт явсан хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй болж байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

Т.Есүхэйтөмөр