Он гарсаар долоон хүүхэд гэмт хэрэгт холбогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд залуучуудын ордонд өнөөдөр “Өсвөр үеийнхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгуулагдав. Сургалтад Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй хүүхдүүд оролцлоо.
Төв аймаг дахь хуульчдын холбооны салбар зөвлөлийн сургагч багш Б.Баярмагнай: “Ирээдүйд гэмт хэрэг зөрчил гарахаас сэргийлж, нийгмийг зөв төлөвшүүлье гэж бодвол өнөөдрөөс өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилт, мэдлэгт анхаарах нь чухал” гэв.
Сурагчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрсдийнхөө мэдэхийг хүссэн асуултуудад хариулт авч чадсан гэдгийг оролцсон хүүхдүүдийн зүгээс хэлж байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар насан хүрээгүй долоон хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 34 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан боловч өсвөр үеийнхийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Төв аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Н.Нарантуяа хэлэв.

Т.Есүхэйтөмөр