Бүлэг малын хулгайчдыг илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-14 15:25:46
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-9-ний шилжих шөнө бүлэг малын хулгайчид Төв аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн иргэн Б-гийн эзэмшлийн гурван үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Төв аймгийн Сэргэлэн сумын Жаргалант хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн гурван тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан энэ оны энэ сарын 8-9-ний шилжих шөнө Б,Н,А нар нь бүлэглэн хулгайлж байсныг аймгийн цагдаагийн газрын алба хаагч нар шуурхай илрүүлж, хэргийг шалгаж байна гэж аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Цэрэндовдон хэллээ.

Мал хулгайлсан бүлэглэг этгээдүүд энэ оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дахь хэсгийг үндэслэн таван жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Дашрамд дурдахад, малын хулгай оны эхний найман сарын байдлаар 93 үйлдэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 40,9 хувиар өсжээ. Иймд малчин, мал бүхий иргэд малаа байнгын эзэнтэй хариулга, хараа хяналттай байлгахыг Цагдаагийн газраас анхааруулав.

Т.Есүхэйтөмөр
相关新闻