“Сэлэнгэ” үүлдрийн үхэрт үзлэг, ангилалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга “Сэлэнгэ” үхэрт үзлэг ангилалт хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулан байгуулаад байна.
Эх орны үхрийн анхны үүлдэр “Сэлэнгэ” үхрийн цөм сүрэг Сэлэнгэ суманд байдаг бөгөөд жилд хоёр удаа ангилалт хийдэг аж.
"Манай сум 17992 толгой үхэр сүрэг оны эхэнд тоолуулсан. Үүнээс 12643 нь “Сэлэнгэ” үхэр гэж бүртгэгдсэн юм. “Сэлэнгэ” үхрийг цэврээр нь өсгөн үржүүлж байгаа цөм сүрэгтэй малчдын үхэрт ангилалт хийдэг. Энэ ажлын үр дүнд үржилд тэнцэх “Сэлэнгэ” үхрийн хээлтүүлэгч, хээлтэгчийг сонгодог. Мөн гойд ашиг шимтэй, элит, рекорд тогтоосон үхрийг бүртгэж ажил хийнэ" гэж ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч П.Баттулга ярьлаа.
“Сэлэнгэ” үхрийн охин бяруу 245, охин шүдлэн 350, үнээ 450 кг жинтэй гэж стандартаар тогтоогджээ. Өнгөрсөн онд хийсэн үзлэг ангилалтаар бяруу 5, шүдлэн 20, үнээ 10 кг-аар жин нь нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.

М.Батжаргал