Хүүхдийн хүмүүжлийн асуудлаар 500 эцэг эх чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол хүүхдийн гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг, эхчүүдийн үлгэр дуурайл, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилго бүхий “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” энэ сарын 15-нд Монголын хүүхдийн ордонд болно.
Энэхүү зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар (ГБХЗГ), Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хамтран зохион байгуулах юм. Зөвлөгөөнд БСШУСЯ, ЦЕГ, ОБЕГ, “Гал голомт” үндэсний хөдөлгөөн ТББ зэрэг салбар мэргэжилтнүүд болон нийслэл, орон нутгийн 500 эцэг эх оролцож, хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн асуудлыг авч хэлэлцэх юм.
Манай улсад сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн асуудал. Ялангуяа өсвөр насны хүүхэд амиа хорлосон, мансууруулах бодис хэрэглэсэн болон гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл гарах болсон. Уг асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, хүүхдийн эрхийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч эрх зүйн орчны шинэчлэлттэй холбоотой гэр бүлд хүүхдийн эрхийг хангахад эцэг, эх асран хамгаалагчдын үүрэг оролцоо, хариуцлага хангалтгүй байгаа юм.

Ч.Ариунболд