Үндэсний шилдэг үйлдвэрлэгчээр “Мон ланс”, “Монгол шаглаа” компани тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-11 07:49:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтд сурталчлан танилцуулах боломж олгох зорилго бүхий “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааны шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр “Мон ланс” болон  “Монгол шаглаа” компани тодорлоо.

Энэ сарын 09-10-нд МҮЭСТО-нд болсон үзэсгэлэн худалдаанд 111 иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалсан юм. Жил бүрийн намар болдог энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлж, гадаад зах зээлд борлуулах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг аж ахуййн нэгжүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ онд “Мон ланс” болон  “Монгол шаглаа” компани шилдгээ тодорч, ӨМӨЗО-ны Хөх хотод зохион болох “Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийн бичгийн эзэн болжээ.

Мөн үеэр тусгай байранд 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, тус бүр өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр урамшуулсан юм.

Ч.Ариунболд
相关新闻