Завханд хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг өрхийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-10 17:50:33
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хүнсний дэмжлэг туслалцааны  үйлчилгээг 24 сумын 28 дэлгүүр үзүүлж байна.

Эдгээр дэлгүүрүүд нь хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 275 өрхөд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ байгуулан ажиллаж буй юм. Мөн дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх заалттай ажээ.

Дашрамд Завхан аймагт хүнсний дэмжлэг туслалцаа авахаар сонгогдсон өрхийн гишүүдийн 804  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь 2013 оноос тасралтгүй дөрвөн жил энэ үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна. Харин өнгөрсөн жилээс хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг өрхийн тоо 14-өөр буурсан байна.
Б.Мягмарсүрэн
相关新闻