800 гаруй малчид уул уурхайг эсэргүүцэн жагсав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Тосон Заамар, Шороон Заамар боллоо" хэмээн АЛТ-2 хөтөлбөрийн хүрээнд Төмстий багт олгосон алтны тусгай зөвшөөрлийг Төв аймгийн Заамар сумын дөрвөн багийн нийт 800 гаруй малчин эсэргүүцэн жагсав.
“Тосон Заамарыг улс 30 жил ухаж ашиглалаа. Үүний үр дүнд малчид амьдрах орчингүй болж, мал бэлчих бэлчээргүй боллоо” хэмээн бухимдан ийнхүү жагсаал хийхэд хүрсэн гэдгийг малчид хэлж байна.Тэд өнөөдөр “Малчид Заамар алтны золиос биш”, “Бид эсэргүүцэж байна”, “Бид нутгаа ухуулахгүй” хэмээн уриа барин нэгэн дуугаар “Бид нутгаа үр хүүхдэдээ өвлүүлэн өгөх үүрэгтэй” хэмээн Заамарын хөндийгөөр жагсаж алхсан юм.
Малчин иргэдийн зүгээс хэлэхдээ, “Алт олборлолоо гээд манай сумд бүтээн байгуулалт өнгө зассан юм ганц ч байхгүй. Харин ч амьдрах орчингүй болсон. Одоо дахин алт олборлох нэрээр төрсөн нутгийг минь бид нараас ямар ч хамааралгүй ухах гэж байна. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй” гэв.
Ирэх долоо хоногт малчид улсын албан тушаалтнуудад үгээ хүргэх зорилгоор Улаанбаатар хотын төв талбайд тайван жагсаал хийж нутгаа авч үлдэхээр тэмцэнэ гэдгээ хэлж байв.
“Тосон Заамарыг улс 30 жил ухаж ашиглалаа. Үүний үр дүнд малчид амьдрах орчингүй болж, мал бэлчих бэлчээргүй боллоо” хэмээн бухимдан ийнхүү жагсаал хийхэд хүрсэн гэдгийг малчид хэлж байна.Тэд өнөөдөр “Малчид Заамар алтны золиос биш”, “Бид эсэргүүцэж байна”, “Бид нутгаа ухуулахгүй” хэмээн уриа барин нэгэн дуугаар “Бид нутгаа үр хүүхдэдээ өвлүүлэн өгөх үүрэгтэй” хэмээн Заамарын хөндийгөөр жагсаж алхсан юм.
Малчин иргэдийн зүгээс хэлэхдээ, “Алт олборлолоо гээд манай сумд бүтээн байгуулалт өнгө зассан юм ганц ч байхгүй. Харин ч амьдрах орчингүй болсон. Одоо дахин алт олборлох нэрээр төрсөн нутгийг минь бид нараас ямар ч хамааралгүй ухах гэж байна. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй” гэв.
Ирэх долоо хоногт малчид улсын албан тушаалтнуудад үгээ хүргэх зорилгоор Улаанбаатар хотын төв талбайд тайван жагсаал хийж нутгаа авч үлдэхээр тэмцэнэ гэдгээ хэлж байв.
-ТӨВ ТАЛБАЙД ТАЙВАН ЖАГСААЛ ХИЙНЭ-
Төв аймгийн Заамар сумын хоёрдугаар баг, Түмэнгийн төрөлж хэмээх газарт “АЛТ-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ хэмээн нийтдээ 21 мянган га газарт алт олборлох тусгай зөвшөөрлийг ЗГ-аас олгоод буй юм. Тодруулбал, “Эрдэнэсийн Эрэг” ХХК-нд энэ оны долдугаар сарын 27-ны өдрийн XY-020880 тоот зөвшөөрлөөр Түмэнгийн төрөлжид 5628,5 га, Өвөр наймганд 15541,08 га газрыг тус тус “Ашигт малтмалын хайгуул-”ийн зориулалттай ашиглуулахаар олгожээ.
Уг тусгай зөвшөөрлийг олгох нь малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байна хэмээн тус сумын Засаг дарга зөвшөөрлийг цуцлуулах бичиг хүргүүлж байжээ.
Заамар сумын Төмстий баг нийт 91,000 га газар нутагтай өмнө хэрэгжсэн АЛТ-1 хөтөлбөрийн хүрээнд 15,500 га талбай ашигт малтмалын зориулалтаар сүйтгэгдэж, шороон туйр болсон аж. Үүнээс болж Хайлааст багийн нутаг дэвсгэрийг алт олборлосноор малчин өрхүүд шорооноос зугтан нүүдэллэсээр уулын оройд хүртэл гэрээ барьж амьдарч эхэлсэн юм. Гэтэл дахин АЛТ-2 хөтөлбөр хэрэгжих нэрэн дор 21,000 га талбайг алтны хайгуул нэрээр ашиглахаар болсонд малчин иргэд бумдаж байна.
Төмстий багийн нутгийн уулын хойд хэсгээр алт олборлосон нэрээр улаан шороонд хутгасан бол энэ оны дөрвөн сараас эхлэн уулын өвөр хэсгийг дахин ийм болгох гэж байгаад малчид болон нутгийн удирдлагууд эсэргүүцсээр өдийг хүрчээ. Мөн тэд АЛТ-2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэн УИХ-ын өргөдлийн байнгын хороон, Монгол Улсын ерөнхийлөгч, тойргоос нэр дэвшсэн УИХ-ын гишүүдэд хүртэл 1000 гаруй малчид иргэдийн гарын үсэгтэй албан бичгийг илгээсэн байна. Гэсэн ч тодорхой хариу ирүүлэхгүй байгаа учраас ийн тэмцэж эхэлснийг тэд хэлж байна.
Түүнчлэн малчид өөрсдийн санаачлагаар мал болон бэлэн мөнгө хандивлан эсэргүүцлийн үйл ажиллагаанд нэмэр болгон эцсийг нь хүртэл явахаа мэдэгджээ.
Үүнээс гадна алт олборлох тусгай зөвшөөрлөөр тус сумын Төстий багийн Нарийн гол, Өвөр наймганы ам, Бор толгойн нутаг дэвсгэрийг хамран алт олборлолт явуулахаар зэхэж буй юм.
Малчдын яриагаар энэ газарт Зуд болдоггүй тосон Заамар, Ган болдоггүй бор булан хэмээн бэлгэдэн машин тэрэгний дугуйн мөр гаргахаас сэргийлдэг аж. Хайгуул хийх нэрээр тэдний хөндийг ухах гэж байгаад малчид “Амиараа ч болов хамгаална” гэдгээ хэлж байв.
- АМИАРАА Ч ХАМААГҮЙ ХАМГААЛЖ ҮЛДЭНЭ-
Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу: Төмстий багийн малчид үнэхээр бухимдалтайгаар эсэргүүцэж байна. Засаг даргийн хувьд ард иргэдийнхээ талд үргэлж зогссоор ирсэн. Малчид ард иргэдийн дэмжлэгтэйгээр манай ажил үйлс урагшилж байдаг. Тус багийн 15 мянга 541 га талбайг хамрах хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг сарын 27-нд байгуулагдсан компани “Ашигт малтмалын газар”-аас өнгөрсөн долоон сарын 27-ны өдөр авчихсан. Энэ өөрөө иргэдийн нийтийн хурлын тогтоол, сумын иргэдийн нийтийн хурлын тогтоол, аймгийн ИТХ-ын тогтоол зэрэг гурван шатны нутгийн өөрөө удирдах шатны байгууллагын шийдвэрийг зөрчсөн үйлдэл Засгийн газрын үйлдэв юм. Мөн манай сум газар тариалан, мал аж ахуй, уул уурхай хосолсон онцлогтой нутаг юм. Өнөөдөр мал нь багтахгүй, бэлчээр нь хүрэлцэхгүй, га-аас авах ургацын хэмжээ сүүлийн жилүүдэд буурсан. Одоогоор байдал маш хүнд байна. Ийм нөхцөлд энгийн иргэд яаж тайван амьдрах билээ. Иймээс л бид дуу нэгтэй газар нутгаа авч үлдэх зорилгоор жагсаж байна.” гэв.
Өмнө малчид ингэж жагсаж үзэл бодлоо илэрхийлж байгаагүй. Бид нараас асууж байгаагүй үргэлж алт олборлох тусгай зөвшөөрлийг дээрээс олгодог. Тэд бид нарыг ямар нөхцөл байдалтай амьдарч буй огтоос ойлгохгүй байна. Бид цаашид газар нутгаа авч үлдэхийн тулд олон зүйл хийнэ. Үүндээ ч итгэлтэй байна. Зогсолтгүй тэмцэнэ. Газар нутгаа амиараа ч хамаагүй хамгаалж үлдэнэ гэж Төв аймгийн Заамар сумын Тосон багийн малчин С.Эрдэнэцогт хэллээ.
Дашрамд дурдахад, Заамар сум 5500 орчим хүн амтай. Өнгөрсөн оны мал тооллогоор 26538 толгой мал тоологджээ. Бэлчээрийн хувьд даац 3-4 дахин хэтрэлтэй сум юм. Өнөөдрийн байдлаар тус суманд уул уурхайн хайгуулын чиглэлээр нийт 120 гаруй лиценз байгаа аж.
Т.Есүхэйтөмөр