Ургац хураалт 10-наас жигдэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төмс, хүнсний ногоо, тэжээл, тосны ургамлын болц оройтож байгаагаас ургац хураалт энэ сарын 10-наас жигдэрнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Төв аймаг энэ жил үр тариа 34 мянга 596 га, төмс 3366 га, хүнсний ногоо 386,9 га, тэжээлийн ургамал 8487 га талбайгаас нийт 951 аж ахуйн нэгж, иргэн ургац хураана.
Үүнээс өнөөдрийн байдлаар үр тариа 3005 га-аас 1413 тн, төмс 91,3 га-аас 647.5 тн, хүнсний ногоо 43.2 га-аас 407,9 тн, малын тэжээлийн ургамал 100 га-аас 100 тн ургац хурааж аваад байна. Ургац хураалт 23.7 хувьтай явагдаж байна.
Үр тарианы ургац хураалт Баянцогт, Жаргалант, Эрдэнэсант, Угтаал, Цээл сумдад эхлээд явж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Т.Есүхэйтөмөр