Нийтийн тээврийн шилдэг жолооч нарыг шалгарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах нэг сарын аяныг зарласан билээ.
Шилдэг жолооч нарыг шалгаруулахдаа нийслэлийн Тээврийн газраас тогтоосон чиглэлийн орлогын доод хязгаарыг давуулан биелүүлсэн болон тухайн сард цагийн хуваарь, графикийн дагуу иргэдэд үйлчилж, ямар нэгэн осол, зөрчилгүй ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзжээ. Дашрамд дурдахад тус аяныг 9, 10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байна.