Д.Энхтөрийг НЗД-ын бие төлөөлөгчөөр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-07 08:44:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболд Баянзүрх дүүргийн ИТХ-ыг хуралдуулж, Засаг даргыг томилох үүрэг бүхий бие төлөөлөгчөөр Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Энхтөрийг томилох захирамж гаргажээ.

Тус дүүргийн ИТХ нийт 41 суудалтай бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулиар МАН 19, АН 15 тойрогт ялалт байгуулсан.Харин үлдсэн 7 тойрогт нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, жагсаалтаас хасчээ. Уг асуудлыг шүүхийн шатанд шалгаж байгаа бөгөөд үүнээс үүдэлтэйгээр одоог хүртэл ИТХ-ын дарга болон дүүргийн Засаг даргыг томилоогүй байна. Тиймээс НЗД С.Батболд Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН болон АН-аас сонгогдсон 34 төлөөлөгчийг хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг бүүхий бие төлөөлөгчөөр Д.Энхтөрийг томилсон байна.

Мөн Д.Энхтөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг тус дүүргин ИТХ дахь МАН болон АН-ын бүлэгт зөвлөжээ.

Ч.Ариунболд
相关新闻