Гал түймэр унтраах сайн дурын баг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-05 21:29:11
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант сумдад тус бүр 15 гишүүнтэй Гал түймэр унтраах сайн дурын баг байгуулсан талаар Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэв.

Аймгийн төвөөс алслагдсан сум, суурин газарт гал түймэр гарах, болзошгүй аюул, осол тохиолдоход  200-300 км-ийн холоос аврагчид очиж ажиллахад хугацаа алддаг. Ингэснээр гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл байдал хүндэрч хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл өндөр байдаг талаар аймгийн ОБГ-ын Н.Төмөрбаатар хэллээ.

Аймгийн Онцгой байдлын газар болон аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран олон нийтийн оролцоотой “Гал түймэр унтраах сайн дурын баг”-ийг байгуулав.

Орон нутгийн иргэдээс бүрдсэн тус багийн гишүүд гарын доорх багаж хэрэгслийг ашиглан гарсан галыг шуурхай унтраах, тархахаас урьдчилан сэргийлж чиглэлээр ажиллана. Багийн гишүүдийг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр давхар хангаснаас гадна танхимын сургалтад хамруулсан гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻