Төв аймгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын 30 мянган багш нар цалингаа 2-3 дахин нэмүүлэх хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн ч өдийг хүртэл хариу ирүүлээгүй учир тэдний төлөөлөл болсон Төв аймгийн 300 гаруй багш нар Үйлдвэрчний эвлэлтэй хамран өнгөрсөн сарын 30-ны өдөр Зуунмод суманд тайван замаар жагсаал хийв.
Төв аймгийн хэмжээнд 300 гаруй багш байдаг. Нэг багшийн дундаж цалин 600 мянган төгрөг байдаг аж. Энэ нь тэдний ахуй амьдралд хаанаа ч хүрэлцдэггүй байна. Иймээс багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардан өөрсдийн сумандаа жагсаж, цалин нэмүүлэхийг шаардлаа.
Багшийн цалингийн өсөлт нь боловсролын чанарыг дээшлүүлэх нэг үндсэн хөшүүрэг, улс орны ирээдүй хойч үеийг асуудалгүй бэлтгэх суурь, аль ч салбарт ажиллагсдын ахуй амьдрал, сэтгэл ханамжийн илэрхийлэл нь цалинтай шууд холбоотой гэдгийг жагсаалд оролцогчид хэлж байна.
Энэ сарын 15 гэхэд Засгийн газраас албан шаардлагын хариу ирүүлээгүй тохиолд ажил хаялт зарлана гэдгээ багш нар мэдэгдэв.

Т.Есүхэйтөмөр