Зүүн бүсийн цэргийн бэлтгэл сургуулилтад Төв аймаг хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн аймаг, сумдын ЗДТГ-ын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт” өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангид явагдав.
Сургалтад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөл, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга нар болон Хилийн цэргийн 0146 дугаар ангийн удирдлагууд оролцсон бол Төв аймгаас ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Цэргийн штаб, болон сумдын ЗДТГ-ын дарга нар оролцов.
Сургалтаар БХЯ, ЗХЖШ болон Цэргийн штабын офицерууд шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах хууль тогтоомж, Батлан хамгаалах бодлого, Орон нутгийн хамгаалалт, Улсын дайчилгаа болон бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулан, жагсаалын бэлтгэл хийлгэж автомат бууны нэгдүгээр дасгалуудыг боловсруулсан.
Зүүн бүсийн аймаг, сумдын тамгын газрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт”-нд оролцсон бие бүрэлдэхүүнээс эх орныхоо батлан хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим төрийн албан хаагчдыг Батлан хамгаалах яамны шагнал болон, ЗХЖШ-ийн даргын тушаалаар шагнаж урамшуулсан юм.
Цэргийн бэлтгэл сургалт нь төрийн албан хаагчдад орон нутгийнхаа, ажил албаны онцлогт хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломжийг олгосон, сум орон нутагтаа батлан хамгаалах үйл ажиллагааг гардан зохион байгуулахад шаардлагатай цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд сургалт чиглэсэн гэдгийг албаныхан онцолж байв.

Т.Есүхэйтөмөр