Цахим төлбөрийн баримтын системд хамрагдах албан шаардлагыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-22 13:42:37
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Татварын хэлтсээс төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулж, цахим төлбөрийн баримтын системд бүрэн холбогдож ажиллах талаар зөвлөгөө өглөө.
Тус сургалтад 116 нягтлан бодогч оролцсон бөгөөд НӨАТ-ын тухай хууль, НӨАТУС-ын дүрэм журмыг танилцуулж, цахим төлбөрийн системд хамрагдах албан шаардлагыг 26 байгууллагад гардуулжээ. Мөн энэ үеэр НӨАТУС-ын хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагуудыг танилцуулж, сурталчилсан байна. Үүний хүрээнд хэрэглэгчийн систем нийлүүлэгч “Инсито технологи” компанийн кассын машин, пос төхөөрөмжийг байршуулж танилцуулахад есөн ААН сонирхож, цахим төлбөрийн системд холбогджээ.
Д.Дэлгэрмаа
相关新闻