Аймгийн хэмжээнд 549490 толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-08-21 15:33:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээгээр ирэх өвөл аймгийн хэмжээнд 2,3 сая мал өвөлжих  бөгөөд 1654 өрхийн 549490 толгой мал отроор өвөлжих тооцоо гарчээ.

Үүнээс өөр аймгийн нутагт 432 өрхийн 126110 толгой мал, хилийн зурвас газарт 327 өрхийн 83590 толгой мал, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 230 өрхийн 118280 толгой мал, тус аймгийн бусад сумдын нутагт 635 өрхийн 221510 толгой мал өвөлжих юм. Аймгийн Засаг даргын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газарт улсын тусгай хамгаалалттай газар нутаг, хилийн зурвас газарт мал оторлуулах, мал оруулах зөвшөөрөл хүссэн албан тоот хүргүүлжээ.  Мөн саяхан Төрийн ордонд болсон Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын биелэлтийн талаар хэлэлцэх нэгдсэн зөвлөгөөн"-ий үер Ерөнхий сайдад ч асуудал тавьсан ажээ.

Одоогоор Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрсөн хариу ирсэн байна.
 

Ө.Нурболат

相关新闻