Жуулчдад туслах хөтөч ном, газрын зураг хэвлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-19 19:06:38
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Нийслэлийн Аялал жуулчлалын газар жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг мэргэжлийн хүмүүстэй  хамтран англи хэлээр гаргажээ.

“Ulaanbaatar Official Visitors Guide” хөтөч ном нь 100 хуудас бүхий гарт авсаархан буюу A5 хэмжээтэй, Улаанбаатар хотын соёл урлаг, үзвэр үйлчилгээ төвлөрсөн гол бүсүүдийг танилцуулахын сацуу ойр орчинд нь байрших түүхэн дурсгалт газрууд, музей, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн хөтөлбөр, жуулчны мэдээллийн төвүүд, “Шөнийн гэрэлт гудамж”, Элчин сайдын яамд, түргэн тусламж, цагдаа гэх мэт шаардлагатай үед яаралтай холбогдох газруудын утас, хаяг, автобусны тасалбар хэрхэн авах, такси хэрхэн захиалах тухай мэдээллүүдийг цогцоор хүргэжээ.

“Ulaanbaatar Official Tourist Map” нь дэлгэмэл байдлаар А3, эвхмэл байдлаар 18см*9см хэмжээтэй, Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв хэсэг, Тэрэлжийн бүс нутаг болон Энхтайвны өргөн чөлөөний дагуух газрын зургийг багтаасан байна. Мөн үзвэр үйлчилгээний газрууд, томоохон худалдааны төвүүд, хоолны газрууд, ЭСЯ-дууд, эмнэлэг гэх мэт жуулчдыг тав тухтай аялахад шаардлагатай мэдээллүүдийг агуулжээ.
Б.Заяа

相关新闻