Булган голын эхийг тусгай хамгаалалтад авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт оршдог Булган голын эхийг улсын тусгай хамгаалалтад авахаар болсон талаар аймгийн Байгаль, орчны газраас мэдээллээ.
Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтаж, улсын хил даван урсдаг Булган голын дунд болон адаг хэсгийг хамгаалалтад авсан боловч эхийг хамгаалахгүйгээр хамгаалагдаж байна гэж хэлэх учир дутагдалтай хэмээн 10 жилийн судалгааг үндэслэн мэргэжлийн хүмүүс үзжээ.
Тус нутагт Монгол Улсын Улаан номын ховор зүйл зэрэглэл, Засгийн газрын Ховор амьтдын жагсаалт, «Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /SITES/»-ийн І, ІІ хавсралтад, Монгол Улсын Хөхтөн амьтны Улаан дансанд «Устаж болзошгүй» ангиллаар бүртгэгдсэн цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа болон Монгол Улсын Улаан номд орсон хар өрөв тас, гангар хун, хээрийн галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, итэлгэн цахлай зэрэг ховор шувууд амьдардаг ажээ. Мөн МЭӨ VIII-V зууны үед холбогдох Пазырыкийн үеийн булшнууд байдаг байна.
Өндөр уулын бүсэд орших энэхүү хамгаалалтад авах нутаг нь 516,2 км2 бөгөөд хил дамнан урсдаг цэвэр усны нөөцийн эхийг хадгалж, хамгаалж чадвал зөвхөн Монгол улс төдийгүй хилийн чанад дахь хөрш зэргэлдээ нутгийн экосистемд эерэгээр нөлөөлж, олон улсын ач холбогдолтой болох юм.
Одоогоор холбогдох судалгаанууд нь бүрэн хийгдсэн ба 2018 оноос хамгаалалтын захиргаа байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэх ажээ.

Ө.Нурболат