“Монголын үйлдвэрчний эвлэлийн 100 жил” үзэсгэлэн нээгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-17 16:09:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүссэний 100 жил, үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Монголын үйлдвэрчний эвлэл 100 жил” үзэсгэлэн МҮЭСТО-д нээлтээ хийлээ.

Сарын хугацаанд үргэлжлэх эл үзэсгэлэнд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг МҮЭ-ийн 36 гишүүн байгууллага оролцож байна. Тус үзэсгэлэнгээс Монголын үйлдвэрчний эвлэл 100 жилийн хугацаанд юу  хийж бүтээсэнтэй танилцах боломжтой юм.



Үзэсгэлэнд түүхийн ховор нандин баримт бичиг, дээрх хугацаанд хүртсэн шагнал гээд 100 жилийг илтгэсэн сонирхолтой бүтээлүүдийг дэлгэжээ.  

Тус үзэсгэлэнгийн нээлтэнд МҮЭ-ийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн дэд ерөнхийлөгч Э.Эрдэнэбат болон МҮЭ-ийн үе, үеийн ажилтан албан хаагчид оролцов.
Л.Нандиа
相关新闻