БНХАУ-тай хиллэх агаарын хаалгын тоог нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/, Хятадын иргэний нисэхийн удирдах газар хооронд БНХАУ-тай хиллэх агаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс Хятадын иргэний нисэхийн удирдах газар /Civil Aviation Administration of China/-ын дэд дарга Bан Жикин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хиллэх агаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт тус хоёр байгууллагын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, хоёр байгууллагын хооронд байнгын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн уулзалтын үеэр хэлэхдээ, “Мөнхийн хөрш хоёр улс агаарын харилцааны салбарт ойр дотно хамтран ажиллах ёстой гэж боддог. Тиймээс энэ удаагийн уулзалт харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж, нягт хамтран ажиллахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Өмнөд хөрштэйгөө хиллэдэг агаарын хаалгын тоог нэмэгдүүлбэл олон улсын нислэгт үүсч буй ачаалал багасч, олон зорчигч энэ цаг үед энэ асуудлыг шийдсэн хоёр улсын иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудад баярлах болов уу. Түүнээс гадна ирэх жил шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор тэнд ажиллах мэргэжилтнүүдийг БНХАУ-д сургалтад хамруулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Хятадын иргэний нисэхийн удирдах газрын дэд дарга Bан Жикин боловсон хүчний сургалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Холын төрлөөс ойрын хөрш илүү. Энэхүү уулзалт цаашид өндөр хэмжээнд хамтран ажиллахад түүхийн шинэ хуудсыг нээх ач холбогдолтой” хэмээн ярилаа.
Монголын талаас нисгэгч, нислэгийн хөдөлгөөн удирдагч, инженер, техник, хууль зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдийг өмнөд хөршид сургах, туршлага солилцоход хоёр тал хамтран ажиллахаар боллоо.

Н.Туяа