Улсын начин Г.Ганжадад хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар тав даван Улсын начин цолны болзол хангасан Сүмбэр сумын харьяат Г.Ганжадад өчигдөр хүндэтгэл үзүүлэв.
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмаар Төв аймгийн Сүмбэр сумын харьяа бөх Галсан-Очирын Ганжад тав даван Улсын начин цолны болзол хангаснаар сумаасаа төрсөн анхны улсын цолтой бөх болж буй юм. Энэ дагуу иргэдээс ирсэн хүсэлтийг сумын удирдлагууд хүлээн авч улсын начиндаа хүндэтгэл үзүүлэх цолны мялаалга наадмыг зохион байгуулсан байна.
Цолны мялаалга наадамд Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, СТА А.Хосбаяр, СТА П.Буянжаргал, нар оролцсон бөгөөд Дүжингарав дэвжээний бөх Э.Амгаланбаатар тэргүүтэй 64 бөх Г.Ганжадын цолны мялаалга барилдаанд ирж зодоглов. Түүнчлэн азарга, даага, соёолон насны 60 гаруй хурдан хүлгүүд шандсаа сорьсон хэмээн тус сумын Засаг дарга С.Мөнхтүвшин онцлов.
Мөн 21 ээжүүд цацлаа өргөж шинэ төрсөн Улсын начиндаа дархан аварга болох ерөөлийн үгийг дэвшүүлж байлаа.

Т.Есүхэйтөмөр