"The Rolling Stones" хамтлагийн гитарчин Ронни Вүд уушигны хавдар тусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-08-07 11:20:44
ЛОНДОН./TASS/. Британийн “The Rolling Stones” рок хамтлагийн гитарчин Ронни Вүд уушигны хавдраар өвчилсөн тухай ням гарагт “The Mail on Sunday” сонинд мэдээлжээ.

Өдгөө 70 насыг зооглож буй хөгжимчин удаан хугацааны туршид өвчний оношоо нууж байсан төдийгүй химийн эмчилгээ хийлгэхээс татгалзаж байжээ. “Би уушигны хавдраар өвчилсөн. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан өдрүүд ч бас байсан” хэмээн Р.Вүд тус сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Гитарчины уушиг хавдартай болсныг гурван сарын өмнө төлөвлөгөөт эмнэлгийн үзлэг шинжилгээний үеэр илрүүлжээ. “Муу мэдээ сонсоно гэдэгт би бэлэн байсан, гэхдээ бас бүх юм зүгээр болно гэдэгт итгэж байсан” хэмээн хөгжимчин хэлээд түүний энэ өвчнийг зөвхөн өдгөө 39 настай эхнэр Салли Хамфрис мэдэж байгаа гэжээ.

Ронни Вүд 1976 оны 2 дугаар сард “The Rolling Stones” хамтлагийн гишүүн албан ёсоор болж байжээ. 1980-аад онуудад тэрбээр ганцаарчилсан тоглолт хийдэг байсан төдийгүй Дэвид Боуи, Боб Дилан, Принс, Эрик Клэптон болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ. Р.Вүд зургаан хүүхдийн эцэг ба өнгөрсөн оны 5 дугаар сард түүний гэр бүлд ихэр хоёр охин мэндэлсэн байна.
О.Барс 
相关新闻